Шууд Chart

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч 2024 оны сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэв

2023-01-30 14:23:40

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 онд ерөнхийлөгч болох зорилготой сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлжээ. 45 дахь Ерөнхийлөгч асан Нью-Хэмпшир болон Өмнөд Каролинад өөрийн дэмжигчидтэй эхний уулзалтуудаа хийсэн байна. Нам доторх сунгааны хүрээнд хамгийн анх түрүүнд явагдсан эдгээр муж улс дахь арга хэмжээ Трампын хувьд, хоёр сар гарны өмнө анх зарласан сонгуулийн өмнөх кампанит ажлын анхны уулзалт мэдэгдлүүд боллоо.

Тэрээр “Бид дуусгаагүй ажлаа хамтдаа дуусгаж, Америкийг дахин агуу болгоно” гэж Өмнөд Каролинагийн улстөрчидтэй хийсэн үдшийн арга хэмжээн дээр мэдэгдсэн байна. Нью-Хэмпширт Трамп цагаачлал болон гэмт хэргийн асуудлуудыг шийдвэрлэх сонгуулийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, өөрийнх нь бодлого ерөнхийлөгч Жо Байденийхаас эрс ялгаатай байх болно гэж мэдэгдэн, урьд үзэгдээгүй өндөр инфляцын хөөргөдөл болон Мексиктэй залгаа өмнөд хилээр нэвтэрч байгаа хууль бус цагаачдын урсгалд Байденийг буруутгасан байна. Энэ зуур АНУ-ын Ардчилсан намын Флорида муж улс дахь сонгуулийн штаб Палм-Бич-д ажиллаж эхэлсэн байна.

Трамп одоогоор 2024 оны ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаад байгаа цорын ганц улстөрч байгаа боловч дэд ерөнхийлөгч асан Майк Пенс, Өмнөд Каролинагийн амбан захирагч асан Никки Хейли нарын хүмүүс удахгүй сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэх юм. Өмнөд Каролина ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах намуудын үйл явцад хамгийн түрүүнд санал өгдөг мужуудын нэг юм.

Ийм мужууд дахь санал хураалтын дүн нийт сунгааны үйл явцад нөлөөлдөг гэж тооцогддог. Трамп Бүгд найрамдах намаас албан ёсоор ерөнхийлөгчид нэр дэвшигч болохын тулд нам доторх болон намын дэмжигчдийн сунгаанд ялалт байгуулах ёстой. Эдгээр сунгаа 2024 оны 2-р сараас эхэлж 6-р сарын хүртэл үргэлжлэх юм. АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байдений тухайд өнгөрсөн оны 11 сарын 9-нд дараагийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдээлж байсан. Гэхдээ эцсийн шийдвэрээ энэ оны эхээр гаргана гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч 2024 оны сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэв   
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй