Шууд Chart

Гал түймэр гарах эрсдэл бүхий айлуудад урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг зохион байгууллаа

2023-01-31 11:22:23

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, 7 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч нартай хамтран тус хороонд гал түймэр гарах эрсдэл бүхий айлуудад галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг зохион байгууллаа.

Үзлэг шалгалтаар 112 айл өрхөд пийшин зуухны болон цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал, зам гарц хааж хашаа сунгасан, шинээр барьсан зөрчилд хяналт тавьж 45 зөрчил дутагдлыг илрүүлсэн юм.

Мөн гарч болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах талаар заавар, зөвлөгөө өгч 150 иргэнд санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж ажиллалаа гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.



Гал түймэр гарах эрсдэл бүхий айлуудад урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй