Шууд Chart

Усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

2023-02-02 15:30:32

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас хүйтний улиралд усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Бүрэнтогтох сумын Эрчим  багийн нутаг Дэлгэрмөрөн гол “Өндөр хясаа” гэдэг газар зохион байгууллаа.

Дадлага сургууль алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийг шалгах ажиллагаагаар эхэлж,  2х2 харьцаатай цооног гарган усчин аврагчдыг 10-20 минутын хугацаатай усны гүнд шумбалт хийлгэлээ.

Мөн нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх, хүйтэн орчинд биеэ дасгах, усны орон зайн мэдэгдэхүүнээ дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа ахиулан харилцан туршлага солилцсон юм.

Усчин аврагчид уснаас аврах багаж хэрэгсэл дээр бие даан болон багаар ажиллах дадлага эзэмшлээ гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй