Шууд Chart

Иран, Иракийн тусламж тээвэрлэсэн нисэх онгоцнууд Сирид газардлаа

2023-02-07 11:28:01

Турк, Сирийн зарим бүс нутагт учирсан 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн гамшгаас үүдэн амиа алдагсдын тоо 4372-д хүрчээ.

Тэгвэл Ирак, Иранаас тусламжийн ачаа тээвэрлэсэн нисэх онгоцнууд Дамаскийн олон улсын нисэх буудалд газардсан талаар Сирийн төрийн мэдээллийн SANA мэдээллээ. Эхний тусламж Иранаас даваа гарагт буусан бол Иракийн тусламжийн онгоц өнөө өглөө тус тус ийнхүү хүрэлцэн очжээ.

Иракаас очсон онгоц тус бүр 70 орчим тонн хүнс, эмнэлгийн хэрэгсэл, хөнжил болон шаардлагатай эд зүйлс хүргэсэн байна.

Харин Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Мекдадтай уулзахдаа тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж илгээнэ гэж мэдэгдсэн байсан юм.

Үүнтэй зэрэгцэн Япон улс гамшгаас аврах багаа Турк руу илгээгээд байна.


Иран, Иракийн тусламж тээвэрлэсэн нисэх онгоцнууд Сирид газардлаа  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй