Шууд Chart

Австрали улсын төв банк бодлогын хүүгээ нэмлээ

2023-02-08 10:42:06

Австралийн төв банк бодлогын хүүгээ дахин өсгөж байгаагаа мягмар гарагт албан ёсоор зарлалаа. Ийнхүү тус банк бодлогын хүүгээ 9 дэх удаагаа нэмж байна. Тус улсад инфляц хэт өндөр байгаа тул үнийн дарамтыг бууруулахын тулд ийм арга хэмжээ авахаас аргагүй болсныг Австралийн Сангийн сайд онцолжээ.

Австрали улсын төв банк Мягмар гарагт бодлогын хүүгээ 9 дэх удаагаа дахин нэмж буйг тус улсын Сангийн сайд Жим Чалмерс парламентын танхимд мэдэгдлээ. Түүний мэдэгдсэнээр инфляцын түвшин хүлээн зөвшөөрөмгүй өндөрт хүрч, өөрөөр ямар нэгэн байдлаар дүр эсгэх ямар ч боломжгүй нөхцөл үүссэн гэдгийг Их хурлын даргад хандан хэлээд, энэ байдал цаашид ч бидний хүлээлтээс илүү удаан үргэлжилж болзошгүй байгааг анхааруулжээ. Тиймээс Бидний хийх ажил болон хүлээх үүрэг бол манай эдийн засаг дахь инфляцын дарамтыг арилгахын тулд чадах бүхнээ хийж, Австраличуудын санхүүгийн дарамтыг арилгах явдал юм гэж хэлжээ.

Мягмар гарагт болсон 2023 оны ТУЗ-ийн анхны хурлаар Нөөцийн банк бэлэн мөнгөний хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 3.35 хувьд хүргэсэн нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн явдал болж байгааг онцоллоо. Энэ өсөлтийг ихэнх эдийн засагчид таамаглаж байсан талаараа мэдээлж байгаа юм. Сангийн сайд Жим Чалмерс хэлэхдээ, өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн инфляцын өсөлт Австралийн өрхүүдэд улам их дарамт учруулсан, гэвч зорилтот түвшин болох 2-3 хувьд хүргэхийн тулд цаашид ч бэлэн мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхэд хүрч магадгүй юм хэмээн мэргэжилтнүүд ярьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали улсын төв банк бодлогын хүүгээ нэмлээ   
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй