Шууд Chart

Хатай хотын Хээрийн эрүүл мэндийн төвийн даргатай уулзаж, харилцан ажиллагааны талаар санал солилцлоо

2023-02-09 16:08:44

БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдөр эрэн хайх, аврах багийн эмнэлгийн бүлэг яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг дэлгэн ажиллаж байгаа бол эрэлч ноход нуранги доор эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Мөн өнөөдөр буюу 02.09-ний өдрийн 14:16 цаг (Анкара 09:16)-т Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хошууч генерал Ж.Бадамбазар Монгол Улсаас ирсэн эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Түүнчлэн аврах багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр Хатай хотын хээрийн эрүүл мэндийн төвийн даргатай уулзаж харилцан ажиллагааны талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хатай хотын Хээрийн эрүүл мэндийн төвийн даргатай уулзаж, харилцан ажиллагааны талаар санал солилцлоо  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй