Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал, цирроз үүсэх шалтгаан болдог. Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас найм дахин өндөр байна. Мөн энэ төрлийн хорт хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа юм.
Элэгний хорт хавдарт элэгний B, C вирус, архи дарсны зохисгүй хэрэглээ, төмрийн илүүдэл зэрэг олон зүйл нөлөөлдөг. Сүүлийн үед элэгний өөхлөлтөөс шалтгаалсан өвчлөл нэмэгдэж байна гэж Монголын элэгний эмгэг судлалын холбооны тэргүүн, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа ярилаа.
Хүний элэгний 5-10 хувьд өөх байх ёстой. Харин энэ хэмжээ 10 хувиас дээш гарвал элэг өөхлөлттэй гэж үздэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл зөв хооллож, амьдралын зөв хэвшилтэй болох шаардлагатай юм.
Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал, цирроз үүсэх шалтгаан болдог | ||
Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: