Шууд Chart

Вирусын гаралтай менингит халдвар гэж юуг хэлэх вэ

2023-03-02 10:54:18

Вирусээр үүсгэгддэг менингит нь хамгийн түгээмэл төрөл юм. Ямар ч төрлийн менингит ноцтой байж болох тул менингитийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
 
Зөвхөн эмч хүн менингиттэй эсэх, түүний шалтгаан юу вэ, хамгийн сайн эмчилгээ юу вэ гэдгийг тогтооно. 1 сараас доош насны хүүхэд, дархлаа султай хүмүүс вируст менингитээр хүндээр өвчилдөг.
 
Энэ халдвараар та өвчилсөн үед доорх шинж тэмдгүүд илэрнэ.
 
• Халуурах
• Толгой өвдөх
• Хүзүүгээр хөших
• Фотофоби (нүд гэрэлд илүү мэдрэмтгий байх)
• Нойрмоглох эсвэл нойрноос сэрэхэд хүндрэлтэй байх
• Дотор муухайрах
• Цочромтгой байдал
• Бөөлжих
• Хоолны дуршилгүй болох
• Унтаарах (эрч хүч дутагдах)
• Вируст менингит хөнгөн туссан ихэнх хүмүүс 7-10 хоногийн дотор биеийн байдал сайжирдаг.
 
Хэрэв таньд болон таны эргэн тойрны хүмүүс, хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай. 
 
 
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Вирусын гаралтай менингит халдвар гэж юуг хэлэх вэ  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй