Шууд Chart

Н.Баянмөнх: Дууны яруу найраг бичдэг уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаална

2023-03-07 10:39:21

МЗЭ-ийн хороо Дууны яруу найргийн үндэсний төвтэй болсон. Уг төвийн даргаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, “Талын Монгол” телевизийн захирал Нямбуугийн Баянмөнх томилогдсон юм. Түүний шинэ ажил нь хэрхэн явагдах талаар тодрууллаа.

-Дууны яруу найргийн үндэсний төвийн ажлаа та юунаас эхлүүлэх вэ?

-МЗЭ-ийн байгууллагууд өнгөрсөн оны сүүлчээр нэгдсэн их хурал хийсэн. Уг хурлаар Монголын зохиолчдын эвлэл, Монголын чөлөөт зохиолчдын хороо нэгдэж, нэгэн дээвэр дор хамтран ажиллахаар болсон юм. Цаг үеийн болон нийгмийн шаардлагаар зохиолчид 30-аад жилийн өмнөөс хэд хэд хуваагдаад байв. Тодруулбал, Хөдөөгийн зохиолчдын эвлэл, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо зэргээр. МЗЭ-ийн удирдах зөвлөлөөс шинээр үндэсний хоёр төв нэмэгдүүлэх санал гарсны нэг нь Дууны яруу найргийн үндэсний төв юм.

-Дээрх төв ер нь нийгэмд заавал байх шаардлагатай юу?

-Зохиолчид маань бүгд “Шаардлагатай” гэж дэмжсэн. Манай улсын зохиолчдын бүтээлүүдээс өнөөдрийн хувьд эдийн засгийн эргэлтэнд хамгийн ихээр орж байгаа бүтээл бол дууны яруу найраг. Мөн энэ төрөлд зохиогчийн эрхийн хамгийн их зөрчил гардаг. Тиймээс энэ бүтээлээр уран бүтээл туурвидаг зохиолчдынхоо эрх ашгийг хамгаална.  

-Тэгвэл дууны яруу найргийн үндэсний төвийн ажил ямар дараалалаар явагдах вэ?

-Дууны яруу найраг бичдэг агаад манай төвд хамрагдах хүсэлтэй хүн бүхнийг нэн тэргүүнд бүртгэнэ. Үүнд бүх аймаг, сум, дүүрэгт дууны яруу найраг бичдэг бүх хүн хамрагдах боломжтой. Түүнчлэн МЗЭ-д бүртгэлтэй шог зохиолчдын үндэсний төв, судлал шүүмжлэлийн үндэсний төв, яруу найргийн үндэсний төвд дууны шүлэг бичдэг найрагчид бүртгэгдэнэ. Үүнд нэг дууны шүлэг бичсэн хүн ч байхыг үгүйсгэхгүй. Эмч, эдийн засагч мэргэжилтэй хэрнээ сайхан дууны шүлэг бичсэн хүн байдаг даа. Тэдгээр ч хамрагдаж болно. Хоёрдугаарх ажил бол Монголын утга зохиолын дууны яруу найргийн төрөлд шилдгүүдийг нь алдаршуулах, бүтээлүүдийг нь олон нийтэд сурталчлах зорилготой теле цуврал нэвтрүүлгийг “Талын Монгол” телевизтэй хамтран бүтээнэ. Түүнчлэн “Дууны яруу найргийн өмнөх, одоо, ирээдүй” гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний цуврал хурал зохион байгуулна. Эдгээрээс гадна хамгийн том ажил бол зохиолчид бүтээлийнхээ үр шимийг шударгаар хүртэх боломжийг олгоно. Өнөөдрийн байдлаар үүрэн телефоны дуудлагуудад, караокед дуулагдаж байгаа эсэх зэргээс зохиолчид өөрсдөө хувь хүртэх учиртай юм. Үүнийг Монгол Улсад хэрэгжиж байгаа зохиогчийн эрхийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлүүлнэ.

-Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дууны яруу найрагдын үр хойч танай төвд хамрагдах боломжтой юу?

-УИХ-аар 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр баталсан зохиогчийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацаа ... гээд заагдсан байдаг. Тодруулбал, зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жил байна гэж заасан байгаа юм. Тэгэхээр өв залгамжлагч нь тухайн зохиогчоос хойш 50 жил эзэмшинэ гэсэн үг. Энэ бол сайн хэрэг. Харамсалтай нь манай зохиолчид энэ хуулиа уншихгүй, судлахгүй, мэдэхгүй байна.

-Дуучин, хөгжмийн зохиолч олны танил болох нь элбэг. Гэвч яруу найрагчид далд байдаг. Тэгэхээр таны хэрэгжүүлэх гэж байгаа ажил ид өрнөвөл яруу найрагчид ч ижилхэн үнэлэгдэх нь ээ ...

-Тийм шүү. Дууны яруу найргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёр том зөрчил харагддаг. Нэгдүгээрт олон нийтийн газар буюу караокед тухайн зохиолчийн дууны шүлэг маш их буруу бичигдсэн байдаг. Үүнээс болж, ард түмэн “Энэ зохиолч ийм утга агуулгагүй шүлэг бичиж” гэж шүүмжлүүлдэг. Хоёрдугаарт зохиогчийн овог нэрийг мөн л караоке болон телевиз, цахим сүлжээгээр буруу бичсэн харагддаг. Тиймээс бид Зохиогчийн эрхийн хуулийн дагуу зохиолчдынхоо бүх бүтээлийг гэрээжүүлэх шаардлагатай болж байна. Мөн дуугаа олон нийтэд ашиглуулахын тулд дуучинтайгаа гурвалсан гэрээ хийх хэрэгтэй. Тэгж байж аль нэг үүрэн телефоны дуут шууданд эсвэл аплекшинаар дуу зарагдахад мөнгөний хуваарилалт нь ижил үнэлэгдэх болно. Түүнээс биш өнөөдрийн байдлаар дуучин нь дангаараа, хөгжмийн зохиолч, яруу найрагч нь дангаараа аль нэг байгууллагатай гэрээ хийгээд ганцаараа ашиг хүртдэг байдал их болсон. Энэ мэт байдлыг бид зөв гольдролд нь оруулахаар ажиллана.

-Бүртгэл хэрхэн хийгдэх вэ?

-Дууны яруу найргийн үндэсний төв ... гэсэн пэйж хуудасны чат руу холбогдохоос гадна 9830-3030 гэсэн утасны дугаарт холбогдож бүртгүүлнэ.  

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Баянмөнх: Дууны яруу найраг бичдэг уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаална  
Үзсэн: 1898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-08 12:07
Шинэ жилээс эхтэй Ирээдүйн нүсэр амжилтыг хүсэн ерөөж мэндчильеэ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-08 12:07
Шинэ жилээс эхтэй Ирээдүйн нүсэр амжилтыг хүсэн ерөөж мэндчильеэ
Зочин [127.0.0.xxx] 2023-09-14 15:58
МЗЭ буюу санаачлагч Дууны яруу найргийн төв байгуулж байгаа нь зөв шийдэлд хүрсэн байна баяр хүргэж амжилт хүсьe
Зочин [127.0.0.xxx] 2023-03-08 22:09
Eeriin chin zohion baiguulsan Uyachid duulj bn temtseenees aduu avah bsan huniig Dambiin Hishgeegees av gd Hisjgee n hunii uomig zugeer avsaggui oriig eg gd ogt avch chadaagui.Tiim ataman hulgiantai havsarch ajil yvuulsan bolj.uyachid hohorson.Ta denduu ashig honjootoi ajil hh gd bdgiimuu.
Д.Дашдондов [127.0.0.xxx] 2023-03-08 09:54
Маш зөв зорилготой нь таалагдлаа. Нэгдэе дээ. Миний шүлгээр бүтсэн олон дуу кароке болон дууны эмхэтгэлүүд, тэрчлэн дуучдын цомог, цахим сүлжээнд алдаатай, зохиогчийн нэр овгийн үсэг андуу ташаа явдаг. Дууны шүлгийн эмхэтгэлийг зөвхөн Дууны яруу найргийн үндэсний төв эрхлэн хэвлүүлдэг болмоор байгаа юм. Амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй