Шууд Chart

Саудын Араб Ираны ерөнхийлөгчийг айлчлахыг уриаллаа

2023-03-20 13:13:12

Саудын Хаан Салман Бин Абдулазиз Ираны ерөнхийлөгч Ибрахим Райсиг Эр Рияадад айлчлахыг урьсан тухай Ираны засгийн газрын албан тушаалтан мэдээлжээ. Ираны ерөнхийлөгч Саудын хааны урилгыг хүлээн авч, Техран хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Иран, Саудын Араб нь бүс нутагтаа улс төр, эдийн засгийн нөлөөллөө бэхжүүлэхийн төлөө өрсөлдөгчид гэгддэг орнууд юм байна.

Саудын Хаан хоёр орны хооронд дипломат харилцаагаа сэргээхээр энэ сарын эхээр тохирсон Хятадын зуучлалтай тохиролцоог таатайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлж, Ираны ерөнхийлөгчийг айлчлан ирэхийг урьсан албан захидлыг Техранд илгээсэн юм байна. Харин Саудын засгийн газраас уг захидлын талаар албан ёсны мэдэгдэл одоогоор гаргаагүй байгаа юм байна. Ираны гадаад хэргийн сайд ойрын үед Эр Рияадад айлчилж, Саудын гадаад хэргийн сайдтай уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа ням гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. 

Иран, Саудын Араб нь олон жилийн зөрчилдөө цэг тавьж, дипломат харилцаагаа сэргээн, харилцан элчин сайдын яамдаа нээхээр 3-р сарын 10-ны өдөр Хятадын засгийн газрын зуучлалаар тохиролцоонд хүрчээ.  Техран, Эр Рияадын хувьд 2016 онд Исламын Шийтийн шашны Ламыг Саудын Араб цаазалснаас болж Ираны ард иргэд Саудын Арабын элчин сайдын яам руу халдсанаас хойш дипломат харилцаагаа тасалсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб Ираны ерөнхийлөгчийг айлчлахыг уриаллаа  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй