Шууд Chart

Япон улс Украинд 30 сая ам.долларын байлдааны бус тоног төхөөрөмж нийлүүлэхээ амлажээ

2023-03-22 13:08:59

Украинд байлдааны бус тоног төхөөрөмж худалдаж авахад нь зориулж Токио НАТО-гийн итгэлцлийн сангаар дамжуулан 30 сая доллар хуваарилахаар болсон байна. Өчигдөр Киевт гэнэтийн айлчлалаар очсон Японы ерөнхий сайд Фумио Кишида энэ тухай мэдэгдсэн байна.

Тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ Кишида, ирэх 5-р сард Хирошимад болох Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Украинд заавал биечлэн очиж, ерөнхийлөгч Зеленскийтэй уулзан эв санааны нэгдлээ илэрхийлэх хүсэлтэй байсан гэдгээ хэлж байсан байна.

Мөн ОХУ хөрш зэргэлдээ улсдаа халдан довтолсныг олон улсын дэг журмыг үндсээр нь зөрчсөн жигшүүртэй үйлдэл гэж буруутгажээ. Киев болон Буча хотуудаас оросын цэргүүдийг гарсны дараа тэдгээр газарт энгийн иргэд олноор амь эрсэдсэн харуусалт дүр байдлыг нүдээр харж сонссоныхоо дараа энэ мэдрэмж нь улам ч хүнд болсныг Кишида хэлсэн байна. Мөн Япон улс хууль журамд тулгуурласан олон улсын дэг ёсыг хамгаалах шийдвэр төгс байж, Долоогийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтаар дэлхийн хүнсний асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө байгаа гэдгээ энэ үеэр цохон дурдсан байна.

Тухайлбал, Япон улс 7,1 тэрбум долларын өмнө амласан тусламжаа үзүүлэхийн зэрэгцээ, эрчим хүч болон бусад салбарт 470 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэх болно гэдгээ мэдэгджээ. Япон улс Украинд энх тайван цаг ирэх хүртэл тус улсад дэмжлэг үзүүлж хамт байх болно гэдгийг Кишида энэ үеэр мөн тэмдэглэсэн байна. Зеленский ерөнхийлөгчийн зүгээс, Япон улс Долоогийн бүлгийг даргалж, бас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний албыг хашиж байгаа үед Кишида ерөнхий сайд Киевт хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа хэлж, Долоогийн бүлгийн уулзалтад цахимаар оролцох бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс Украинд 30 сая ам.долларын байлдааны бус тоног төхөөрөмж нийлүүлэхээ амлажээ  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй