Шууд Chart

Жанет Йеллен: АНУ-ын систем “аюулгүй” хэвээр байгаа

2023-03-22 13:13:52

Сүүлийн арав гаруй жилд үзэгдээгүй эмх замбараагүй байдалтай тулгараад байгаа америкийн банкны салбарын удирдлагууд Вашингтонд хуран цуглараад байна. Энэ салбарын байдлыг буцааж түвшитгэхээр чармайж байгаа хүмүүсийн нэг АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен Америкийн Банкны холбоодын энэ уулзалтад оролцож байгаа юм байна.

Тэрээр өчигдөр энд хэлсэн үгэндээ, “банкны хадгаламж эзэмшигчид болон банкны системийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээ авахад шийдвэр төгс байгаа гэдгээ АНУ-ын засаг захиргаа саяхны үйлдлүүдээрээ харуулсан”-ыг дурдсан байна. Мөн Хоёр банзны дампуурал, тэдний нэгийг аврах үйл ажиллагаан дээр ямар ямар арга хэмжээ авч ажилласнаа тайлагнажээ. Америкийн банкны зохицуулалтын байгууллагууд SVB буюу Цахиурын хөндийн банк болон Signature банкны харилцагчдыг хамгаалахын тулд холбооны хадгаламжийн даатгалыг ашигласан.

Ингэхдээ санхүүгийн 11 байгууллагын удирдлага, First Republic Bank-ийг аврах зорилгод 30 тэрбум доллар гаргасан юм байна. Америкийн сангийн сайд энэ үеэр, одоо өрнөж байгаа үйл явц 2008 онд болсон дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс “эрс ялгаатай” гэдгийг дурдаж, Америкийн Холбооны түшмэд ганц хоёр нэр бүхий банкуудад туслахад бус, системд бүхэлд нь төвлөрч ажиллаж байгаа гэдгийг хэлж байсан байна. Мөн банкны салбарт “үймээн” халдварлаж дамжих эрсдэл үүсэх нөхцөлд эрх баригчид дахин хөндлөнгөөс гар сунган оролцох боломжтой гэсэн байна. Төв банкны бодлогын хүү өндөрссөнөөр бүс нутгийн банкуудын сул талууд ил болж байгаад хөрөнгө оруулагчдын зүгээс болгоомжлол илэрхийлж байна. Тиймээс ч тэд Холбооны нөөцийн санг энэ лхагва гарагт өндөрлөх хуралдаанаар бодлогын хүүг ахин өсгөх шийдвэрээ харзнана гэсэн горьдлоготой байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жанет Йеллен: АНУ-ын систем “аюулгүй” хэвээр байгаа  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй