Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна" зөвлөлдөх уулзалт болно

2023-03-31 06:37:05

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Блю Скай зочид буудал

09:00 цагт: "Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа" хөтөлбөрийн хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт "Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна" сэдвээр болно. /Jade танхимд/


Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим

09:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” үндэсний чуулган арга хэмжээ болно.


Чингис хаан музей

09:00 цагт: Монгол Улсын Соёлын яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран “Соёлын төв - Соён гэгээрлийн төв” мэргэжил арга зүйн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулна.

14:00 цагт: Чингис хаан Үндэсний музейгээс Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран зохион байгуулж буй эрдэмтдийн цуврал лекцийн хүрээнд Д.Баярсайхан DPhil (Oxon) “Армян ноёд, Хамба ламын дүрслэлийн тухайд” сэдвээр лекц уншина.


Тусгаар тогтнолын ордон

09:30 цагт: 21 аймгийн Социал демократ залуучуудын холбооны төлөөлөгчид оролцох СДМЗХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит “The challenge to change” сургалтын нээлтийн арга хэмжээ  болно.


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


Милиниум плаза

10:00 цагт: Өрхийн эрүүл мэндийн төвийн Удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн болно.


"Корпорэйт конвеншн” төв

10:00 цагт: Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооноос зохион байгуулж байгаа “Монголын Геологи, хайгуул-2023” чуулга уулзалт, үзэсгэлэн үргэлжилнэ.


Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон

10:00 цагт: Их, дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын байранд зуучлан, ЕБС төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Залууст ээлтэй Аж үйлдвэрийн хувьсгал” өдөрлөг болно. Утас: 88101990.


“Монполимет” цогцолбор төв

10:30 цагт: Монголын Мянганы Сорилтын сан БХБЯ-ны хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.


"Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн "Фокус" ТББ-аас Цахим орчинд хуурамч хаяг үүсгэн ташаа мэдээлэл түгээж байгаа талаар няцаалт өгч хэвлэлийн хурал зарлалаа.


Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар

12:00 цагт: “Хөөрхөн дэлхий” ТББ болон хүний эрхийн “Далд хүн” байгууллагаас “Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг” жагсаал зохион байгуулна. Утас: 88063425. /Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үүдэнд/


Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар

13:00 цагт: Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн ахмадын хороотой хамтран "Энэ жилдээ Эрүүл жиндээ" аяны үйл ажиллагааны нээлтийн ажиллагааг зохион байгуулна.  Утас:93000499


ӨНӨӨДӨР: "Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна" зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 1045 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй