Шууд Chart

АТГ: “Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

2023-03-30 11:02:23

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд боловсрол, эрүүл мэнд, барилгын салбарт ажиллалаа.

Монгол Улсад ХДХВ/ДОХ, Сүрьеэгээс сэргийлэх, эмчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлж буй Глобал сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн ажлын албанд ажиллаж, төслийн салбар байгууллагуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.   

Өнгөрсөн долоо хоногт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудын 716 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав.


АТГ: “Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна   
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй