Шууд Chart

ИБУИНХУ-ын хаан ХБНГУ-д айлчиллаа

2023-03-30 14:47:47

Их Британийн хаан Чарльз өнгөрсөн оны есдүгээр сард хаан ширээнд сууснаас хойш анхны гадаад улсад хийх айлчлалаа Германд улсад хийж байна. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер гэргийн хамт хаан болон хааны хатан нарыг Бранденбургийн түүхэн хаалган дээр ёслол төгөлдөр угтан авчээ.

Хаан Чарльз эхнэр, хааны хатан Камилла нар лхагва гарагт Берлин хотод айлчилж Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер гэргийн хамт тэднийг угтан авсан байна. Үүний дараа Пүрэв гарагт Чарльз Германы канцлер Олаф Шольцтой уулзаж, тус улсын парламентад үг хэлэх товтой юм байна. Мөн Гурван өдрийн айлчлалын хүрээнд Германд орогнож буй Украины иргэдтэй уулзахаар төлөвлөсөн гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Хааны гадаад айлчлалын эхний улсаар Франц улсыг сонгоод байсан ч Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тус улсад өрнөж байгаа тул айлчлалаа хойшлуулан эхний очих улсаараа Герман улсыг сонгосон байна. Британийн засгийн газраас хааныг гадаад айлчлалаа даруй эхлүүлэхийг яаруулсан гэж Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Их Британи улс ЕХ-оос гарснаас хойш Европын Холбооны орнуудтай харилцаагаа сэргээх зорилготой байгаагаа мэдэгдэж байгаа. Энэ хүрээнд хааны гадаад айлчлал сэргэж байгааг тэмдэглэж байна.

Хатан хаан Элизабет хаан ширээнд залрах хугацаандаа 120 гаруй гадаад улс оронд айлчилж байжээ. Чарльз Их Британийн дипломат харилцаанд өөрийн оролцоог хэрхэн гаргахыг ажиглагчид анхааралтай ажиглаж байна хэмээн Ассошиэтэд прэсс уламжилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ИБУИНХУ-ын хаан ХБНГУ-д айлчиллаа  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй