Шууд Chart

Соёл, урлагаар сонор, мэлмий мялаасан өдөр

2023-04-13 15:58:29

НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, боловсрол, мэдлэг түгээж, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэх зорилгоор тус өдөрлөгийг санаачилсан билээ.

Өдөрлөгт СУИС, Монгол Улсын Консерватори, КУДС, СИТИ их сургууль зэрэг 20 орчим сургууль болон сургалтын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэлтийн шалгалтын бүртгэл хийн, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөнө.


Соёл, урлагаар сонор, мэлмий мялаасан өдөр  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй