
Франц улсад суугаа Хятадын элчин сайд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын статусын талаар маргаантай байр суурь илэрхийлсний улмаас Балтийн тэнгисийн Эстони, Латви, Литва улсууд Бээжинд эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсэн. Харин өнөөдөр Хятадын гадаад хэргийн яамнаас Зөвлөлт задарсны дараа Балтийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон анхны улс болсон тэр байр суурь өөрчлөгдөөгүй, тэдгээр улсын тусгаар тогтнолыг Хятад улс хүндэтгэдэг гэж албан ёсны тайлбар хийсэн байна.
Ингэхдээ Бээжингийн байр суурь бол тууштай бөгөөд тодорхой байдаг. Хятад улс ЗХУ задарсны дараа түүний бүрэлдэхүүнд байсан орнуудын тусгаар тогтнолыг хүндэтгэдэг гэж гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. гэхдээ тэрээр элчин сайдынхаа мэдэгдлийг зөв буруу эсэх талаар ямар ч тайлбар хэлээгүй байна. өнгөрсөн баасан гарагт Парист суугаа Хятадын элчин сайд Лю Шэе Олон улсын хууль эрх зүйд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын статус тодорхойгүй байдаг, учир нь тэдгээрийн тусгаар тогтносон улсын статусыг хэрэгжүүлэх ямар нэг олон улсын гэрээ байдаггүй гэж Францын ТВ ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулж Балтийн тэнгисийн орнууд Хятадын элчин сайд нарыг ГХЯ-ндаа дуудаж тайлбар шаардсан байна.
БНХАУ Балтийн орнуудын тусгаар тогтнолыг хүндэтгэж буйгаа илэрхийлэв | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.