Шууд Chart

АНУ, БНСУ тогтоон барих хүчээ өргөжүүлнэ

2023-04-26 11:43:26

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл даваа гаригт Вашингтон хотноо очсон байна. Тэрээр сүүлийн 12 жилийн хугацаанд АНУ-д төрийн айлчлал хийж байгаа Өмнөд Солонгосын анхны Ерөнхийлөгч болж байна. Хоёр улсын тэргүүн нар Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ улам бэхжүүлэхээ энэ удаад дахин нотлон гэж цагаан ордноос мэдээллээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, хоёр улсын удирдагчид Умард Солонгосын аюул заналхийллийн эсрэг тогтоон барих хүчээ өргөн хүрээнд явуулах тухай мэдэгдэл хийнэ гэдгийг зарлалаа.

Салливан хэлэхдээ, энэ мэдэгдэл нь АНУ Өмнөд Солонгос улс болон түүний ард түмний өмнө хүлээсэн амлалтаа маш тодорхойгоор нотолж буй хэрэг болох юм гэжээ. Тогтоон барих хүчээ өргөн хүрээнд явуулах гэдэг нь АНУ холбоотнуудаа цөмийн бус болон цөмийн гэсэн аль аль хүчин чадлаараа хамгаалах амлалт юм гэж Энэйчкэй дурджээ. Вашингтон, Сөүл хоёр энэ жил эвслийнхээ 70 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. Энэ хүрээнд Өмнөд солонгосын ерөнхийлөгч Юн АНУ-д 6 өдрийн төрийн айлчлал хийх юм. "Ирээдүйд чиглэсэн эвсэлт үйл ажиллагаа" сэдвийн дор болох энэхүү айлчлал нь умард Солонгосын цөмийн болон пуужингийн хүчин чадал хөгжиж, Вашингтоны Сөүлийг өмнө хүлээсэн амлалтад итгэх итгэлийн талаарх эргэлзээ нэмэгдэж байгаа цаг үед болж байгаагаа онцлог гэдгийг хэвлэлүүд бичжээ. Хоёр талын ерөнхийлөгч нар Лхагва гарагт Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээгээ эхлүүлэх товтой байна. Тэдний уулзалтын онцлох сэдэв нь умардын эсрэг авах хориг арга хэмжээгээ өргөжүүлэх талаар юм. Түүнчлэн Украинд үзүүлэх тусламж, кибер аюулгүй байдал, Тайваньд үзүүлэх тусламжийн талаар ч хэлэлцэх төлөвтэй байгааг Салливан мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНСУ тогтоон барих хүчээ өргөжүүлнэ   
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй