
АНУ-ын Ерөнхийлөгч Жo Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлах төлөвтэй байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 81 нас хүрч байгаа түүнийг ирэх жил сонгуульд өрсөлдөх эсэх талаар улс төрчид хуваагдмал байр суурьтай байсан ч энэ мэдээлэл олны эргэлзээг арилгаж, Байден АНУ-ын түүхэнд хамгийн ахмад настай нэр дэвшигч болж байна.
Ерөнхийлөгч Байден 2020 онд 78 насандаа АНу-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Ирэх жил тэрээр 82 насандаа дахин нэр дэвших эсэх нь эргэлзээтээ байсан ч түнийг нэр дэвшихээ зарлах гэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлснээр олны эргэлзээг тайлж байна.
Мөн Цагаан ордонд Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тэрээр Би өрсөлдөхөөр төлөвлөж байгаа, тун удахгүй энэ талаар мэдэгдэнэ гэж хэлжээ. Байден Ардчилсан нам дотроосоо бол нэр дэвшигчээр сонгогдох боломжтой ч АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдох эсэх нь бол тодорхойгүй байна гэж олон улсын тоймчид дүгнэж байна. Байдены хоёр дахь удаагийн өрсөлдөөн өмнөхөөсөө илүү сорилттой байх боловуу гэж мөн мэргэжилтнүүд дүгнэж байгаа, учир нь өмнөх ерөнхийлөгч Трамп энэ удаад мөн өрсөлдөх товтой байна.
Судалгаагаар Байден ч тэр Трамп ч тэр аль аль нь бүх нийтийн сонгуулиар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэж гарсан байна. Учир нь АНУ-ын нийт Насанд хүрэгчдийн 65% нь Ерөнхийлөгч байсан Дональд Трампыг бүх нийтийн сонгуульд нэр дэвшвэл түүнийг дэмжихгүй гэсэн урьдчилсан санал өгчээ. Мөн Хэрэв Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, Байден Ардчилсан намаас сонгогдсон тохиолдолд сонгуульд Ардчилсан нам илүүрхэх нөхцөл бүрдэх болов уу гэж мөн улс төр судлаачид дүгнэж байгаагаа хэллээ. Виржиниагийн их сургуулийн ерөнхийлөгчийн судалгааны албаны дарга Барбара Перри хэлэхдээ Жо Байден бол Дональд Трампыг ялах магадлалтай Ардчилсан намын цорын ганц нэр дэвшигч гэдгийг судалгаа харуулж байна” гэжээ.
Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.