Шууд Chart

Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээжээ

2023-04-27 11:24:11

Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээж зах зээлд нэвтрүүлсэн нь дэлхийд анхдагч технологи болоод байна. 

Энэ технологи нь өнгөрсөн сард болсон Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан "Agripreneurship Challenge" тэмцээнд 100 гаруй багаас шалгарч нэгдүгээр байр эзэлсэн байна.

Монгол хонины ноос нь хортой хийн нэгдлүүдийг 94-96 хувь шүүдэг нь нотлогдсон. Залуус хонины ноосны өөрийн чанарыг илүү сайжруулж, Монголдоо Солонгосын лабораториор баталгаажсан фильтр үйлдвэрлэж эхлээд байна.


Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээжээ  
Үзсэн: 3587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй