Шууд Chart

АНУ коронавирусний вакцин зайлшгүй хийлгэсэн байх шаардлагаа энэ сарын 12-ноос цуцална

2023-05-02 10:59:37

АНУ-ын засаг захиргаа тус улсад ирж буй гадаадын иргэдээс коронавирусний вакцин зайлшгүй хийлгэсэн байх шаардлагаа энэ сарын 12-ноос цуцлахаар болжээ.

“Тавдугаар сарын 11-нээс хойш холбооны байгууллагуудын ажилтнууд, холбооны гэрээт ажилчид болон олон улсын агаарын рейсээр ирж буй зорчигчид "Ковид-19"-ийн эсрэг заавал вакцин хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлагаа цуцална” гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэжээ.

АНУ 2021 оны 11 дүгээр сараас эхлэн "Ковид-19"-ийн тарилгад бүрэн хамрагдсан гэсэн гэрчилгээг тус улсад ирсэн гадаадын иргэдээс шаардаж ирсэн юм. Ингэхдээ зөвхөн АНУ-ын эм бэлдмэлийн зохицуулах газар, ДЭМБ-аас сайшаасан вакцин хийлгэсэн байх ёстой гэж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Ковид-19"-ийн улмаас улс орондоо авсан онц байдлын дэглэмээ дөрөвдүгээр сард цуцалсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ коронавирусний вакцин зайлшгүй хийлгэсэн байх шаардлагаа энэ сарын 12-ноос цуцална   
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй