
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Саманта Пауэр сэтгүүлч сурвалжлагчдыг шүүхийн мөрдлөгөөс хамгаалахад чиглэсэн “Сурвалжлагчдын хамгаалалт” нэртэй хөтөлбөр эхлүүлж байгаагаа зарлажээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулж НҮБ-д зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр тэр энэ тухай зарлан мэдээлсэн байна.
Зохион Байгуулалттай Гэмт хэрэг, Авлигыг Мөрдөх Төсөл болон Сайрус Вэнсийн нэрэмжит Олон улсын эрх зүйн төвтэй хамтран хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт 9 сая ам.долларын санхүүжилт шийдүүлэхээр Конгресстой ажиллахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс мэдэгджээ. Тус агентлагийн захирал “Хэвлэл мэдээллийн олон бие даасан байгууллага шүүхийн мөрдөн шалгалтыг давах хүч нөөцгүйн улмаас ажлаа орхих юмуу эсвэл хэрэг зарга үүсэхээргүй мэдээ нийтлэл гаргахыг зорих болж өөрөө өөртөө хязгаар хаалт тогтоодог. Авилгажсан удирдлагууд үүнийг мэддэг учраас хууль шүүхээр далайлгах тэмцлийн аргыг улам бүр шаргуу ашиглах болсон” гэж мөн ярьсан байна. “Сэтгүүлчдэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хууль шүүхийн дайралтыг сөрөн зогсоход нь найдвартай хамгаалалт шаардлагатай. Тэр бүү хэл шүүхийн гомдол нэхэмжлэлээс зайлсхийх чадвар дадалд суралцах, бас шүүхийн зардлыг төлөх, өмгөөлөгч хуульчид хөлслөх нөөц боломжууд шаардлагатай” гэж Саманта Пауэр ярьжээ. “Сурвалжлагчдын хамгаалалт” буюу “Рипорст шиилд” нэртэй энэ хөтөлбөрт оролцогчид жил бүр гишүүнчлэлийн хураамж төлөх учиртай.
Энэ хураамжийн хэмжээ тухайн сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын байршил, жилд гаргадаг бүтээлийн тоо зэргээс хамаарна гэдгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн мэдээлэлд мөн дурджээ. НҮБ-ын мэдээгээр, өнөөдөр дэлхийн хэмжээнд 500 гаруй сэтгүүлч ямар нэг байдлаар хоригдож саатуулагдсан байдалд байна. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд 67 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг “Сурвалжлагчдын хамгаалах” хөтөлбөр эхлүүлнэ | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.