Шууд Chart

Smartcar 3.0 аппликейшний хувилбар хэрэглээнд нэвтэрлээ

2023-05-10 11:36:25

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зам тээврийн нэгдсэн систем төсөл, арга хэмжээний хүрээнд иргэдийг замын хөдөлгөөнтэй холбоотой боловсруулсан мэдээллээр хангах, тээврийн хэрэгсэлтэй холбоотой зарим төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлэх боломжуудыг бүрдүүлсэн SmartCar 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.

SmartCar систем, аппликейшнээр дамжуулан иргэд шинээр нэмэгдсэн дараах үйлчилгээ, мэдээллийг авах боломжтой боллоо. Тухайлбал, 

  • Хот хоорондын авто замын төлбөр төлөх
  • Даатгалын мэдээлэл шалгах
  • Нийслэлийн замын эвдрэл, гэмтлийн мэдээлэл
  • Засвартай болон түр хаасан замын мэдээлэл
  • Авто зогсоолуудын мэдээлэл
  • Замын хөдөлгөөний дүрмийн мэдээлэл
  • Хүүхэд тээвэрлэх автобусны зөвшөөрөл авах
  • Ажилчдын автобусны зөвшөөрөл авах
  • Ачааны автомашин цагийн хязгаарлалттай зорчих түр зөвшөөрөл авах
  • Ачааны автомашины ЕС ангиллын зөвшөөрөл авах боломжтой.

Цаашид авто зам, тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг цуглуулж төрийн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцох чадварыг сайжруулснаар иргэдийг бодит мэдээллээр хангах, цахимаар үзүүлж буй тээврийн хэрэгсэлтэй холбоотой лавлагаа, үйлчилгээ, зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнийг удирдах, зохицуулах боломж бүрдэх юм.

НИЙСЛЭЛИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР


Smartcar 3.0 аппликейшний хувилбар хэрэглээнд нэвтэрлээ  
Үзсэн: 2965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй