Шууд Chart

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Спортын сайд, ҮОХ-ны Ерөнхийлөгч Гао Жидантай уулзлаа

2023-05-10 15:32:29

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Спортын сайд, Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Гао Жидан Бээжин хотноо хүлээн авч уулзлаа.
 
 
Уулзалтын үеэр ноён Гао Жидан Монгол Улс ирэх наймдугаар сард Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад Ханжоу хотноо болох Азийн наадамд оролцох Монголын тамирчдад амжилт хүсэв.
 
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын урилгаар Бээжин хотноо айлчилж, ноён Гао Жидантай цар тахлын дараа биечлэн уулзаж, хоёр орны ҮОХ-дын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.
 
Мөн БНХАУ Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, “Ханжоу 2022” Азийн наадмын өмнө хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар уулзаж буй нь цаг үеээ олсон гэж үзэж байна гэв.
 
Уулзалтын үеэр талууд спорт дахь хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж олон улсын түвшинд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар санал солилцлоо.
 
Тус ажлын хэсэг нь хоёр талаас судалгаа хийж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох юм.
 
 
Түүнчлэн шинэ тутам хөгжиж буй спортыг дэмжих, спортын дэд бүтэц, чадварыг харгалзан тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах, тэр дундаа залуучуудын дунд спортын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр харилцан зөвшилцөлд хүрэв.
 
Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн наадмын үеэр Монголын өв соёлыг сурталчлах Mongolian House төслийг хэрэгжүүлэх болон Монгол Улс ирээдүйд ОУОХ-ны чуулган, залуучуудын олимпын наадмыг хүлээн авах сонирхолд дэмжлэг үзүүлэхийг БНХАУ-ын талаас хүслээ.
 
Ноён Гао Жидан эдгээр асуудлыг бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
 
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Спортын сайд, ҮОХ-ны Ерөнхийлөгч Гао Жидантай уулзлаа   
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй