
Швейцар улс Украины дайн зэрэг зэвсэгт тэмцэлд оролцож байгаа орнуудад өөрийнх нь үйлдвэрлэсэн зэвсгийг дахин экспортлох зөвшөөрлийг гуравдагч орнуудад өгөх эсэх дээр хуваагдмал байр суурьтай байна.
Одоогоор Герман, Дани зэрэг улсууд Швейцарт үйлдвэрлэсэн зэвсгийг Украинд өгөх зөвшөөрөл олгохыг шаардаж байгаа юм. Энэ шаардлага Швейцар улсыг холбогдох хууль тогтоомжоо эргэн харахад хүргэж байна. Швейцарын холбооны парламентын хороо өнгөрсөн 7 хоногт уг асуудлаар сонсгол явуулж, мэргэжилтнүүдийнхээ санаа бодлыг сонссон байна. Оролцогчид хэрвээ улс орнууд НҮБ-ын дүрмийн дагуу өөрийгөө хамгаалах эрхээ эдэлж байгаа тохиолдолд тухайн улсад зэвсэг дахин экспортлохыг зөвшөөрөх тухай саналыг хэлэлцжээ. Өөр нэг хувилбар нь Швейцарт үйлдвэрлэсэн зэвгийг энгийн иргэний эсрэг хэрэглэхгүй байх баталгааг шаардах тухай юм. Швейцар улсын дипломат бодлогын үндэс нь төвийг сахих тухай.
Тус улс дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгээ дайн зөрчилд оролцож байгаа улсад экспортлохыг хориглодог.
Мөн импортлогч улсууддаа зэвсгийг нь дайнд оролцож байгаа улсад дамжуулж экспортлохыг зөвшөөрдөггүй юм байна. Харин дээрх санаачилгыг гаргагчид Украинд энгийн иргэд алагдаж, хүний эрх зөрчигдсөөр байгаа ч Швейцар улс хуулиа дагаж, зэвсэг өгөөгүй хэвээрээ байгаа. Харин одоо Швейцар улс энэ тал дээр шийдвэр гаргах цаг болсон гэж үзэж байгаа юм байна. Өнгөрсөн 2-р сард явуулсан судалгаагаар Швейцарын иргэдийн 50 гаруй хувь нь зэвсэг дахин экспортлохыг дэмжсэн бол 46 хувь нь эсрэг санал өгсөн байна
Швейцар улс зэвсэг дахин экспортлохыг зөвшөөрөх эсэхээ шийдээгүй байна | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.