Шууд Chart

АНУ-ын Монтана мужид “Тик ток” ашиглахыг хориглов

2023-05-19 15:08:13

АНУ-ын Монтана муж Тик Ток аппликейшнийг ашиглахыг хориглож байгаа АНУ-ын анхны муж болж байна. Бусад муж улсууд мөн адил шийдвэр гаргахаар эртнээс төлөвлөж байсан ч Монтанагийн захирагч эрс шийдэмгий алхам хийж тус программыг хориглох тухай баримт бичгийг үзэглэлээ.

Тик Ток аппликейшний хэрэглээг хязгаарлах тухай шийдвэр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхээр болж байна. Монтана мужийн энэ шийдвэр цаашид АНУ даяар "Тик Ток" хэрэглээг хязгаарлах ажилд томоохон туршлага болж өгөхөөр байгааг албаны эх сурвалжууд мэдээллээ. Гэхдээ Цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд тус хоригийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж магадгүйг мөн хэлж байна. Монтанагийн захирагч Грег Жианфортэ энэ нь Монтаначуудын хувийн мэдээллийг Хятадын эрх баригч нам цуглуулахаас хамгаалж байгаа эрс шийдэмгий алхам гэж үзэж байгаагаа хэлжээ. Харин TikTok-ийн хэвлэлийн төлөөлөгч Брук Оберветтер уг шийдвэр хүний эрх зорчиж байгаагаа хууль бус шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр энэ асуудлаар хуулийн байгууллагад хандах эсэхэд тодорхой хариулт өгөхөөс татгалзжээ.

Тик ток нь 3 секундээс 10 минут хүртэлх дүрс бичлэг оруулж бусадтай хуваалцах боломж олгодог аппликейшн юм.  Хятадын БайтДэнс компанийн эзэмшдэг тус аппликейшнийг 2020 оны байдлаар гэхэд л хоёр тэрбум удаа гар утаснаас татаж авсан тооцоо байдаг. Хэрэглэгчийн тоо нь 100 саяд хүрсэн гэж мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Монтана мужид “Тик ток” ашиглахыг хориглов  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй