
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хирошимад болсон Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт Кишида Фумио тэргүүтэй Японы засгийн газрын дэмжлэг хүлээх байдалд сайнаар нөлөөлжээ. Японы томоохон "Иомури" сониноос явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулж байна.
Өнгөрөгч 20-21-ний өдрүүдэд явагдсан олон нийтийн санал асуулгаар, ард иргэдийнхээ дундах Японы засгийн газрын рейтинг 56 хувь болж, өмнөх сарынхаас бүхэл бүтэн 9 хувиар өссөн дүн гарчээ. Мөн Кишидагийн засгийн газрын үйл ажиллагааг сайшаах хандлага сүүлийн 8 сарын туршид анх удаа 50 хувиас дээш үзүүлэлттэй гарсан нь энэ болж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрынхаа бодлого үйл ажиллагааг үл таашаагчдын хувь 4 хувиар буурч, 33 хувь болжээ. Хирошима дахь Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэрх Японы дипломатын амжилтууд сайд нарын танхимын нэр хүндийг өсгөх гол хүчин зүйл болсон гэж "Йомури" сонинд дүгнэсэн байна. Санал асуулгад оролцогчдын 53 хувь нь Кишидаг сая болж өндөрлөсөн дээд уулзалтын явцад манлайлал харуулсан гэж итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үлдсэн хувь нь дээд хэмжээний уулзалтыг Кишидагийн цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөөх санаачилгад эерэг түлхэц үзүүлсэн гэсэн бодолтой байна. Асуулгад хамрагдагсдын талаарх мэдээллийг нийтлэлд дурдаагүй байна.
"Долоогийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтаар Кишидагийн нэр хүнд өсжээ | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.