Шууд Chart

Мадридад хааны цуглуулгыг дэлгэх шинэ музей нээнэ

2023-05-23 15:57:53

Испанийн нийслэл Мадрид хотноо Испанийн хаадын таван зууны турш цуглуулсан урлагийн дээжсийг дэлгэн үзүүлэх шинэ музейг байгуулжээ. “Хааны цуглуулгын галерей” нэртэй шинэ музейг ирэх сараас эхлэн нээж, олон нийтэд үйлчлэх юм байна.

Тус шинэ музейд Испанийн үе үеийн хаадын цуглуулсан уран зураг, хивс, баримал, гоёл чимэглэлийн урлагийн бүтээлүүд, зэвсгийн агуулах, тансаг тавилга зэргийг байрлуулжээ. Эдгээр нь Хапсбургийн Испанийн эзэнт гүрнээс Бурбон гүрний үе хүртэлх эд зүйлсийг хамрах юм байна.

Энэ шинэ музей нь Испанид төдийгүй Европт сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хийсэн хамгийн том музейн төсөл болсныг Испанийн Үндэсний өвийн засгийн газрын агентлагийн ерөнхийлөгч Ана де ла Куева онцолжээ. Музей ирэх сараас эхлэн олон нийтэд үүд хаалгаа нээнэ. Нээлтийн үеэр Үндэсний 170,000 ширхэг өвөөс 650-ийг нь дэлгэн үзүүлэх юм байна. Үзэгчид Гоя, Караважиөү, Эль Греко, Бош нарын бүтээлүүдээс гадна дэлхийн шилдэг хивсний цуглуулга, сүйх тэрэг, хааны тавилгын гайхалтай сонголтуудыг үзэх боломжтой болох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мадридад хааны цуглуулгыг дэлгэх шинэ музей нээнэ  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй