
Унгар улс хүмүүсийг хууль бусаар хил давуулсан хэргээр ял эдэлж байсан гадны улсын хоригдлуудыг хугацаанаас нь өмнө суллаж, 72 цагийн хугацаанд тус улсаас гарахыг шаардсан байна. Энэ шийдвэрт хөрш зэргэлдээ орны албан тушаалтнууд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.
Өнгөрсөн долоо хоногт Унгарын баруун хэсгийн Сомбатэй хотод хүмүүсийг хууль бусаар хил давуулсан этгээдүүдийг хорих газраас суллаж байгааг харуулсан нууц бичлэг ил болжээ. Үүнтэй холбогдуулан Унгарын хөрш Австри улсын гадаад харилцааны яам энэ үйл явдал манай улсын аюулгүй байдалд шууд нөлөөлөх үйл явдал гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хилийн шалгалтаа чангаруулсан байна. Мөн Унгар улсаас Австри улсад суугаа Элчин сайдыг Даваа гарагийн үдээс хойш Вена дахь Гадаад хэргийн яаманд яаралтай хуралдаанд дуудсан болохыг мэдээлжээ. Мөн тус яам "Унгараас яаралтай бөгөөд иж бүрэн тодруулга авахаар хүлээж байна гэж дурджээ.
Харин Унгарын Дотоод хэргийн яамнаас энэ үйл явдлыг үгүйсгээгүй бөгөөд хоригдлуудыг 72 цагийн дотор манай улсаас гарах ёстой гэж мэдэгджээ. Учир нь Унгарын эрх баригчид хууль бусаар хил давуулах гэмт хэрэгтэй гадаад улсын иргэдийг сулласан нь Унгарын шоронгуудын зайг чөлөөлж, татвар төлөгчдийн мөнгийг тэдэнд зориулахгүй байх зорилготой гэж мэдэгджээ. Мөн Унгар улс бол Европ руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хүчтэй эсэргүүцэгч улс бөгөөд цагаачлал нь тус тивийн Христийн шашны соёлд аюул заналхийлж байна гэж үздэгийг тус улсын ерөнхий сайд Виктор Орбан илэрхийлжээ.
Унгар улс хүмүүсийг хууль бусаар хил давуулсан хэрэгтнүүдийг суллажээ | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.