Шууд Chart

Энэтхэг улсын Ерөнхий сайд Австралид төрийн айлчлал хийж байна

2023-05-23 16:10:39

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Даваа гарагийн үдээс хойш Австралийн Сидней хотод төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очжээ. Тэрээр Сидней хотноо Австралийн Ерөнхий сайд Энтони Албанестай уулзалт хэлэлцээ хийж, мөн бизнесийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох юм.

Энэтхэгийн ерөнхий сайдын айлчлалын үеэр хийх хэлэлцээний хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цэвэр эрчим хүчний асуудлыг хөндөх юм байна. Моди мөн Сидней хотын баруун хэсэгт зохиогдох олон нийтийн арга хэмжээнд оролцох төлөвлөгөөтэйг мэдээлж байна. Энэ үйл ажиллагаанд орон нутгийн хэдэн мянган Энэтхэг үндэстэн хүмүүс оролцох юм байна.

Ерөнхий сайдын Австрали улсад хийж байгаа айлчлал 22-24-ний өдрүүдэд үргэлжлэх товтой юм байна. Австралийн ерөнхий сайд энэ оны эхээр Энэтхэг улсад айлчилсан бөгөөд энэ үеэр Энэтхэгийн ард түмэн халуун дулаанаар угтан авсаныг дурсаад, Австрали болон Энэтхэг улсууд Энэтхэг-Номхон далайн бүсийн аюулгүй байдал болон хөгжил цэцэглэлт чиглэсэн хамтын үүргийг хуваалцдаг улс орнууд юм гэж онцолжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди энэ айлчлалаас өмнө Папуа Шинэ Гвинейд очиж Ерөнхий сайд Жеймс Марапе болон Номхон далайн арлуудын удирдагчидтай уулзалт хэлэлцээ хийсэн юм. Тэрээр энэ үеэр Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайдтай 2 орны худалдаа, технологи, эрүүл мэнд,  цаг уурын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг улсын Ерөнхий сайд Австралид төрийн айлчлал хийж байна  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй