Шууд Chart

Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажил эхэллээ

2023-05-25 07:35:07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэг, чиглэл болгосноор Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажил эхэллээ.
Уг ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БОАЖЯ, Усны газрын хамтарсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

Хар ус нуур орчмын экосистемийн бохирдлын шалтгаан:

-Цутгал голуудын бохирдол
-Заарт харх буюу ондатрын тоо хэмжээ хэт нэмэгдсэн нь  нуурын экосистемийг алдагдуулсан
-Малаас үүдэлтэй бохирдол
-Суурин газруудын хур хогноос үүдэлтэй бохирдол
-Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл
-Нуурын эрэг орчимд усны өвс ургамал ургаж замагшсан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас олон төрлийн бохирдол үүссэн байна.

Монгол Улсын 3 дахь том нуур, Их нууруудын хотгорын амин судас болсон Хар ус нуурын экосистемийг хамгаалах нь байгаль экологийн өндөр ач холбогдолтой.  

Хар ус нуураас Хар нуур, Дөргөн нуур, Хяргас нуур, Айраг нуурууд хамааралтай байдаг учир энэ хамгааллын ажил зөвхөн Хар ус нуурыг хамгаалахаас гадна Монгол орны баруун бүсийн томоохон гол, нууруудыг цогцоор нь хамгаалах ажил юм.

Эх сурвалж: БОАЖЯ


Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажил эхэллээ  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-25 09:25
Zuv

Бидэнтэй нэгдээрэй