Шууд Chart

Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Мишээлтэд хүндэтгэл үзүүлэв

2023-05-26 16:35:03

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 67 кг жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлтийг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Б.Мишээлт Монголын боксын түүхэнд 67 кг-ийн жинд анх удаа хүрэл медалийг хүртэж, түүхэн амжилтын эзэн болсон билээ.

Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дахинд цуурайтуулан, дэлхийн дэвжээнээс эрэгтэй боксчдын 67 килограммын жинд анхны хүрэл медалийг хүртэж, оргил амжилтын эзэн болсонд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье.” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Мишээлтэд хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй