Шууд Chart

ХБНГУ-ын эдийн засаг уналтад оржээ

2023-05-28 09:41:08

Германы айл өрхүүд зардлаа танаснаар улсынх нь эдийн засаг техник уналтад орсон байна. ДНБ-ий хэмжээ нь сүүлийн хоёр улирал дараалан буурсан статистик гарсан нь ингэж дүгнэх үндэс болж байна. Улмаар Германы эдийн засаг техник уналтад орсныг илтгэж байгаа хэрэг юм байна. 

Энэ оны нэгдүгээр улиралд тус улсын эдийн засаг дахин буурсан дүн гарчээ. Пүрэв гарагт Холбооны статистикийн газар улсынхаа ДНБ-ий хэмжээ буурах урьдчилсан төлөвийг 0 түвшнээс хасах 0,3 болгож доошлуулсан байна. Энэ нь 2022 оны сүүлийн улиралд “Улмаар Германы эдийн засаг хоёр улирал дараалж хасах дүнтэй гарснаар, эдийн засгийн нэршлээр уналтад орсон гэсэн үг болж байгааг”  тус газрын мэдээлэлд өгүүлжээ. 2022 оны дөрөвдүгээр улиралд Германы ДНБ өмнөх улирлаасаа 0,5 хувиар буурсан дүнтэй гарч байсан байна. Үүний өсөлтийн эрчим өндөр хэвээр байснаар сөрөг нөлөөлөл нь оны эхнээс Германы эдийн засагт хадгалагдсан гэдэг дүгнэлтийг шинжээчид хийж байна. Энэ нь ялангуяа хувь хэрэглээний зардалд илүүтэй тод харагдсан байна. Энэ оны эхний улиралд хэрэглээний зардлын өртөг 1,2 хувиар буурчээ. “Өмнөх улиралтай харьцуулахад айл өрхүүд хүнс, ундаа, гутал болон хувцас, тавилгад бага мөнгө зарцуулсан” гэсэн статистик гарсан байна.

Мөн шинээр автомашин худалдаж авах нь багасчээ. Үүний зэрэгцээ улсын төсвийн хэрэглээний зардал мөн өмнөх улирлынхаас 4,9 хувиар мэдэгдэхүйц буурсан байна. Пантеон Макроэкономикс пүүсийн, Евро бүсийн гол эдийн засагч Клаус Вистесен “Эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлт хэрэглэгчдийн зардалд нөлөөлснөөс Герман улс  өнгөрөгч оны сүүлээс жинхэнээсээ уналтад орсон” гэж бичсэн байна. Ойрын улирлуудад энэ уналт үргэлжлэн унах нь юу л бол, гэхдээ “хүчтэй сэргэх хандлага мөн харагдахгүй байна” гэж тэр эдийн засагч бичжээ.

Харин үйлдвэр аж ахуйн газрууд 2022 оны сүүлийн улиралтай харьцуулахад 0,4 хувиар илүү бараа үйлчилгээ экспортлосноор гадаад худалдаанд эерэг түлхэц үзүүлжээ. Энэ тухайд “Ройтерс”-ийн мэдээлснээр, эдийн засгийн уналтаас зайлсхийх арга одоогоор байхгүй ч ХБНГУ-ын хувьд энэ оны сүүлийн хагас руу эдийн засгаа сэргээж чадах уу үгүй юу гэсэн асуулттай тулгараад байна. Инфляц нэмэгдэж, бодлогын хүү өссөний нөлөөгөөр эдийн засаг уруудах хандлага бүс нутгийн хэмжээнд нийтлэг газар аваад байгаа юм. Тэрчлэн Европын төв банк ирэх 6 сарын 15-ны хуралдаанаараа ч бас бодлогын хүүг ахин өсгөх төлөвтэй байгааг шинжээчид мэдээлж байна. Өмнөх 7-р сараас хойш тус банк бодлогын хүүгээ 375 суурь нэгжээр өсгөөд байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-ын эдийн засаг уналтад оржээ  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй