Шууд Chart

АНУ-ын өндөр албан тушаалтнууд өрийн хязгаарын асуудлаар тохиролцоонд хүрэв

2023-05-29 12:50:59

АНУ-ын Засгийн газар дефолт зарлах магадлалтай байгааг сангийн сайд нь удаа дараа анхааруулсан. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг ч сануулж байсан. Энэ талаарх удаа дараагийн хэлэлцээний үр дүнд Ерөнхийлөгч Жөү Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти нар өрийн хязгаарыг нэмэгдүүлэх хэлэлцээрийн эцсийн тохиролцоонд хүрч, асуудлыг шийдвэрлэхэд шат ахилаа хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж  байна.

Ерөнхийлөгч Жөү Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти нар улсынхаа өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх, зургаадугаар сарын 5-ны өдрөөс өмнө дефолт үүсэхээс урьдчилан сэргийлэх зарчмын тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тэд засгийн газрын зардлыг хязгаарлахын зэрэгцээ өрийн хязгаарыг ч мөн нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Хоёр талын албан тушаалтнууд эцсийн тохиролцоонд хүрснээр Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүдийн саналыг ирэх долоо хоногт хэлэлцэж батлах төлөвтэй байна. Мөн Байден, МакКарти нар өрийн хязгаарын тухай хэлэлцээрийг эцсийн хугацаанаас нь өмнө Конгрессоор батлан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч тохиролцоонд хүрч чадсан эсэх талаар асуухад тийм гэж ерөнхийлөгч хариулж байсан бол Маккарти Бүгд найрамдахчуудын дийлэнх нь эерэг хариу үйлдэл үзүүлсэн тухай дурджээ.  Тэрээр "Эцсийн эцэст хүмүүс энэ асуудлыг танхим болон Сенатаар батлахыг хамтдаа харах болно гэж хэлжээ.

Хоёр тал нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй хэд хэдэн удаагийн уулзалтыг өнгөрүүлсэн.  Учир нь Бүгд Найрамдах намын төлөөлөл засгийн газар зардлаа танах ёстой гэсэн байр суурьтай байсан бол Ардчилсан намынхан орлого их олдог хүмүүст нэмэлт татвар оногдуулах саналтай байсан.  Эцсийн дүндээ улс эх орныг эдийн засгийн хямралаас сэргийлэх гол зорилго нэгтгэж байгаа тул 2 тал харилцан тохиролцоонд хүрч чаджээ хэмээн хэвлэлүүд уламжилжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын өндөр албан тушаалтнууд өрийн хязгаарын асуудлаар тохиролцоонд хүрэв  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй