Шууд Chart

БНХАУ-д үйлдвэрлэсэн зорчигч тээврийн онгоц анхны нислэгээ хийв

2023-05-29 14:29:34

БНХАУ дэлхийн агаарын хөлгийн зах зээлд Боинг, Эйрбас зэрэг энэ салбарын тэргүүлэгч компаниудтай өрсөлдөхөөр төлөвлөж, дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн онгоцоороо анхны арилжааны нислэгээ хийжээ.

Лид: Хятадын Худалдааны нисэхийн корпорацын бүтээсэн Си-919 онгоцны анхны нислэгт 130 орчим зорчигч нисжээ. CиCи TV-ээр цацагдсан мэдээнд, Ням гарагийн өглөө Шанхайн Хунчяо нисэх онгоцны буудлаас хөөрсөн зорчигчид тус онгоцонд сууж, онгоцны хаалганы дэргэд гэрэл зургаа татуулж байгааг харуулсан байн.  Онгоц хоёр цаг хүрэхгүй хугацааны дараа Бээжинд газардаж, ёслол төгөлдөр угтан авч байгааг мөн нийтэлжээ. Хятадын Худалдааны нисэхийн корпорац дэлхийн тэргүүлэгчидтэй өрсөлдөхөөр зэхэж онгоц үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ удаагийн нислэгийг үйлдэж байгаа Cи-919 онгоцны олон эд ангиудыг зохион бүтээсэн ч түүний гол бүрэлдэхүүн хэсгүүдийн заримыг нь баруунаас худалдаж авдаг байна. Ялангуяа хөдөлгүүрийн хувьд гаднаас авдаг гэж мэдээлжээ. Тус компани ойрын таван жилийн хугацаанд жил тутам 150 ширхэг Cи-919 онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг мөн Хятадын төрийн мэдлийн хэвлэлд нийтэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д үйлдвэрлэсэн зорчигч тээврийн онгоц анхны нислэгээ хийв  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй