Шууд Chart

Ливаны Төв банкны ерөнхийлөгчийг авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгана

2023-06-02 11:53:08

Ливан Улсын Прокурорын газар Төв банкны ерөнхийлөгч Риад Салемийг авлигын гэмт хэрэгт холбогдуулан дуудсан байна.

Франц, Герман, Люксембург улсууд Салеме болон түүний хамтрагчдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 330 орчим сая долларыг угаасан зэрэг эдийн засгийн гэмт хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа юм. 5 дугаар сарын 16-ний өдөр Франц Улсын эрүүгийн шүүгч 72 настай Салемийг Парис дах мөрдөн байцаалтад дуудсанд ирээгүй тул баривчлах шийдвэр гаргаж Интерполын улаан буланд оруулжээ.

Бейрут хот дах албаны хүмүүс хэлэхдээ Ливан Улсын прокурор Гассан Оуэйдат Франц Улсаас Салемийн эсрэг цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрлэхийн тулд түүнд холбогдох хэргийн материалыг хүлээлгэн өгөхийг албан ёсоор хүснэ гэсэн талаар мэдээлжээ. Мөн эх сурвалжаас Салемийг Улсдаа эргүүлэн шилжүүлэн авах боломжтой эсэх талаар асуухад:

-Ливан Улс нь иргэнээ өөр улсад шилжүүлдэггүй тул хэргийг Ливан Улсад хянан шийдвэрлэнэ, хэргийн материалыг хүлээн авсны дараа Салеме өөр Улсад шүүхээр шийдвэрлэнэ.

2020 онд Ливаны прокурор Японд санхүүгийн зөрчил гаргасан хэргээр магнат Карлос Гог Интерполоос хоёр удаа улаан мэдэгдэл хүлээн авсан боловч Го Ливанд үлдсэн байна.

Саламе авлигын гэх бүх мэдэгдлийг удаа дараа няцааж, өөрийн хөрөнгөө Меррилл Линчид хөрөнгө оруулалтын банкираар ажилласан жилүүд, өв залгамжлал, хөрөнгө оруулалтаар олсон талаар мэдэгджээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол л албан тушаалаасаа огцорно хэмээн тухайн үед мэдэгдэж байсан.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Интерполын улаан мэдэгдлийг давж заалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Францын эрх баригчид Салемийн ах Ража, түүний ойрын хамтрагч Марианна Хоайек нарыг 6 дугаар сарын 13-ны өдөр  байцаахаар тогтоосон байна.

Ражагийн эзэмшдэг Forry Associates Ltd хэмээх брокерын пүүсийг Засгийн газрын бондын борлуулалтыг зохицуулахаар Төв банкнаас хөлсөлж 330 сая долларын гүйлгээг шимтгэл хэмээн хийсэн гэх албан бус мэдээлэл цацагдсан байна.

Ливан-Францын иргэн Риад Салеме энэ албан тушаалыг бараг 30 жил хашиж байгаа ч бүрэн эрхийн хугацаа нь 7 дугаар сард дууссаны дараа ажлаа өгөх талаар мэдэгджээ.

Эх сурвалж: https://abcnews.go.com


Ливаны Төв банкны ерөнхийлөгчийг авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгана  
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй