Шууд Chart

Энэтхэгт галт тэрэг осолдож, мөргөлдсөний улмаас олон хүний амь нас хохирчээ

2023-06-03 14:51:14

Энэтхэг улсад галт тэрэгний цуваанууд осолдож, мөргөлдсөнөөс 200 гаруй хүний амь эрсдэж, 900-аад хүн гэмтэж, бэртсэн байна.

Орон нутгийнхны мэдээлж байгаагаар баасан гарагийн үдэш Энэтхэгийн Одиша мужид суудлын галт тэрэгний хоёр цуваа, ачааны галт тэрэгний нэг цуваа осолдож, мөргөлдсөнөөс 230 гаруй хүний амь эрсдэн, 900-аад хүн бэртэж, гэмтжээ. Хохирлын хэмжээ өсөх магадлалтай байна.

Одоогоор ослын шалтгаан бүрэн тодорхойгүй ч, Энэтхэгийн өмнөд бүсээс хөдөлж явсан зорчигчийн галт тэрэгний нэг цуваа замаасаа гарч онхолдсон байна. Ингэснээр эсрэг чиглэлээс ирж явсан суудлын галт тэрэгний өөр нэг цуваа зам руу нь орж унасан вагонуудыг мөргөсөн гэж эх сурвалж мэдээлж байна.

Үүнд мөн ослын газар зогсож байсан ачаа тээврийн гурав дахь цуваа өртсөн гэж Энэтхэг улсын Төмөр замын Хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна. Гэхдээ энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй гэдгийг "Алжазеера" онцолж байна.

Албаныхан одоо аврах ажиллагаанд анхаарал хандуулж байна. Үүнд түргэн тусламжийн 115 машин, галын албаны хэд хэдэн нэгжийг хамруулсан гэж байна.

Энэтхэг улсын төмөр замын сүлжээ өргөн цар хүрээтэй боловч дэд бүтцийн элэгдэл, засвар үйлчилгээ муу хийдэг зэрэг нь галт тэрэгний осол гарахад ихэвчлэн нөлөөлдөг байна.

2021 онд л гэхэд тус улсад галт тэрэг замаас гарсан, мөргөлдсөн зэрэг хэргүүд гарч, олон хүн амь насаараа хохирчээ.

Баасан гарагт болсон энэ хэргийн улмаас нас барагсдын тоо 2016 онд 140 хүний амь эрсдэхэд хүргэсэн, аймшигт ослын хохирлын тооноос давсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Энэтхэгт галт тэрэг осолдож, мөргөлдсөний улмаас олон хүний амь нас хохирчээ   
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-04 07:49

Бидэнтэй нэгдээрэй