Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Аюулгүй байдлын удирдах албан тушаалтнууддаа үүрэг өгчээ

2023-06-03 17:08:11

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүй байдлын удирдах албан тушаалтнуудыг цуглуулж, улс орныг нь тогтворгүй болгох гэсэн оролдлогуудаас сэргийлэхийг үүрэг болгожээ.

Тэрбээр тус улсын Украинтай хиллэдэг баруун бүсэд дроны цуврал халдлага болсны дараа буюу баасан гарагт ингэж мэдэгдсэн байна.

Оросын баруун хилийн Брянск, Курск хотуудад пүрэв гарагт дроны халдлага бүртгэгдэж, байшин барилга өртсөн гэж орон нутгийн удирдлагууд мэдээлсэн.

Мөн Белгород хотод пүрэв гарагаас баасан гараг хүртэл бөмбөгдсөний улмаас гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэж байна.

Эдгээр халдлагыг Владимир Путины эсрэг Оросын дотоодын хоёр бүлэг хийсэн гэдгээ мэдэгдээд байна.

Баасан гарагт Британийн Батлан хамгаалах яам "“Оросын командлагчид эх орондоо хамгаалалтаа бэхжүүлэх үү, Украин дахь шугамаа сайжруулах уу" гэдгээ сонгох шаардлагатай болоод байна” хэмээжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ-ын Ерөнхийлөгч Аюулгүй байдлын удирдах албан тушаалтнууддаа үүрэг өгчээ  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй