Шууд Chart

Арван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа

2023-06-06 10:27:24

2023 оны зургаадугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 436,670,767 төгрөгийн үнийн дүн бүхий 904,026 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.40%), Сүү ХК (SUU +4.80%), Сонсголон бармат ХК (SSG +4.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -10.37%), Ариг гал ХК (EER -10.32%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -5.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,822 ширхэг нэгж эрх 14,488,459 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,200 ширхэг үнэт цаас 119,058,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 3,605,770 ширхэг үнэт цаас 867,151,627 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,437,368,853 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.13% хувиар өсч, 36,021.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,206,911,134,056 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Арван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй