Шууд Chart

“БИД ББСБ” ХХК-ийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ

2023-06-06 12:06:59

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/34 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “БИД ББСБ” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нийт 8 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий 80,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 150 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

“Бид бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ажлын 5 хоногийн хугацаанд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн арилжааны системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

"БИД ББСБ” ХХК-ийн гаргаж буй бондыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна. 

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“БИД ББСБ” ХХК-ийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй