Шууд Chart

“Бид ББСБ” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны нээлт, цан цохин ёслол боллоо

2023-06-08 11:42:35

“Монголын хөрөнгийн бирж”-ийн арилжааны танхимд өнөөдөр /2023-06-08/ “Бид ББСБ” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны нээлт, цан цохин ёслол боллоо.

Үйл ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж”-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан хэлсэн үгэндээ: “БИД ББСБ”-ын хамт олон 2004 онд байгуулагдсан цагаасаа санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай хүргэж, 2012 онд анхны хаалттай БОНД-ыг гаргаж байсан бол энэ өдөр нээлттэй бондыг олон нийтэд санал болгож байна. Өнөөдрөөс эхлэн 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал МХБ-ийн арилжааны системээр дамжуулж 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий жилийн 18.5 хувийн хүүтэй, 80,000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хүлээн авах боллоо. Танай хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье” гэв.

Ёслолын ажиллагаанд “Санхүүгийн зохицуулах хороо”-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Бид ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга А.Алтансүх, “Өлзий энд Ко капитал” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.  

“Бид ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга А.Алтансүх арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, “Монголын хөрөнгийн бирж”-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Бид ББСБ” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны нээлт, цан цохин ёслол боллоо  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй