Өрийн дарамт, дэлхийн улсуудыг нэрвэсэн инфляц, Украины дайн зэрэг хямралт олон нөхцөл байдал давхцсанаас цар тахлын дараах хөдөлмөр эрхлэлт сэргэх үйл явц удаан байна. Улмаар хөгжиж байгаа олон оронд хөдөлмөр эрхлэлтийн боломж хязгаарлагдмал байдалтай байна. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Дэлхийн хөдөлмөрийн мониторинг” тайлан илтгэлд ингэж дүгнэжээ.
Хөгжиж байгаа орнуудын дийлэнх хувьд нь ажил эрхлэлтийн түвшин цар тахлаас өмнө үеийн хэмжээндээ очоогүй байгааг илтгэлд өгүүлсэн байна. Харин АНУ зэрэг хөгжингүй орнуудад ажиллах хүчний хомсдол, хөдөлмөрийн хөлсний инфляц нүүрлэжээ. “Энэ илтгэлд орсон дүгнэлтүүд дэлхийн хэмжээнд тэгш бус байдал улам бүр газар авч байгаа хатуу үнэнийг санууллаа” гэж Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Жильбер Унгбо мэдэгдсэн байна. Тайлангаас үзвэл, дэлхийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлт 2023 онд цар тахлаас өмнөх түвшнээс ч буурч, 191 сая хүнд хүрэх тооцоотой байна. Энэ нь дэлхийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 5,3 хувьд буурна гэсэн үг юм байна. Гэвч доогуур орлоготой улс орнуудад ажил эрхлэлт сэргэх үйл явц хавьгүй удаашралтай байгааг Олон улсын Хөдөлмөрийн байгууллага тайлан илтгэлдээ онцолсон байна. Үүнээс үүдэж Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагаас зохион байгуулдаг “Нийгмийн шударга ёсны төлөөх Дэлхийн эвсэл” хөдөлгөөний хүрээнд хөгжиж байгаа орнуудад ажлын байр бий болох олон улсын зөвшилцөл бүхий хөрөнгө оруулалтуудад нэгдэхийг тус байгууллагын Ерөнхий захирал Жильбер Унгбо уриалжээ. “Ажлын байр, нийгмийн хамгааллаар дамжуулж хүмүүс рүү чиглэсэн хөрөнгө оруулалт баян ядуу орнуудын болоод хүмүүс хоорондын ялгааг бууруулахад тус болох юм” гэж ОУХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байна.
Хөгжиж буй орнуудад ажил эрхлэлт цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй | ||
Үзсэн: 265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.