Шууд Chart

Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ

2023-06-08 15:12:52

Японд коронавирусний зэрэглэлийг бууруулаад нэг сар болоход өвчлөлийн тохиолдлын тоо огцом өсжээ. Японы засгийн газар Ковид-19 өвчний зэрэглэлийг улирлын томуугийнхтэй нэг зэрэглэлд оруулж бууруулаад өнөөдөр нэг сар болж байгаа юм.

Японы Эрүүл мэндийн яам, 4-р сараас хойш коронавирусний халдварын тоо аажмаар нэмэгдэж байгааг мэдээлсэн байна. Өнгөрөгч 5-р сарын 8-нд өвчний зэрэглэлийн түвшнийг бууруулснаас хойш тус яам Япон даяарх тусгайлан заагдсан 5000 эмнэлгийн байгууллагаас өвчлөлийн тохиолдлуудын талаарх тайлан өдөр тутам бус, долоо хоног тутам авдаг болжээ. Эндээс үзвэл, өвчний зэрэглэл буурсан эхний 7 хоногт коронавирусээр халдварласан 2,63 тохиолдол дунджаар илэрч, хоёр дахь болон гурав дахь долоо хоногуудад энэ тоо 3.55 болон 3.63 болж тус бүр өссөн байна. Өнгөрсөн оны 12-р сард халдварын найм дахь давлагаа туйлдаа хүрч нэмэгдэх үед нэг эмнэлэгт илрүүлсэн тохиолдлын тоо 7 хоногт 29.80-т хүрч, дараагаас нь алгуур буурсан байдаг байна. Харин 4-р сараас эхлээд халдварын тоо 8 дахь долоо хоногтоо дараалан өссөн дүнтэй гарчээ.

Японы Эрүүл мэндийн яам мөн, Ковид-19-өөр өвдсөний улмаас эмнэлэгт давтан эмчлүүлсэн өвчтөнүүдийн тоог нягталсан байна. Энэ тоо өнгөрсөн оны 12-р сард халдварын найм дахь давлагаа оргилдоо тулсан үед 20000-аас давж байсан бол, өвчний зэрэглэлийг бууруулснаас хойших хугацаанд 2000-3000-ын хооронд байгаа юм байна. Улмаар одоогийн байдлаар өвчний тохиолдлын тоо харьцангуй өндөр биш байгааг Яамны зүгээс хэлж байна. Гэхдээ олон нийтийг халдварын болзошгүй шинэ давалгаанд бэлтгэлтэй байж, халдвар авахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авахыг уриалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд коронавирусний зэрэглэлийг бууруулснаас сарын дараа өвчлөлийн тохиолдол эрс өсжээ  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй