Шууд Chart

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан

2023-06-09 15:51:17

Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг үеийн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

НҮҮРС ЭКСПОРТЫН 42.9 ХУВИЙГ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭЗЭЛЖ БАЙНА 

Улсын хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Оны эхний 5 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.0 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс  АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) -д 727.7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнөх үеийн хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд гүйцэтгэж байсан нь 15.5 сая.тн байв. Харин 2023 оны эхний 5 сарын хугацаанд нийт 11 сая.тн нүүрс борлуулсан нь өмнөх жилийн дүнтэй дүйцэж байгаа юм.  Энэ жилийн борлуулалтыг  30 сая.тн-д хүргэх зорилт тавин ажиллаж байгааг Онцгой бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа.

Мөн компанид онцгой дэглэм тогтоох үед урт болон богино хугацаат 4,3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байсныг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авсны үр дүнд нэг их наяд төгрөгөөр барагдуулж, цаашид тогтмол бууруулах ажлыг зохион байгуулж байна.  

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК


Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулсан  
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 10:22
ЗТЯ ны сСайд гээд нэг пиздаа ажилаа хийлдээ замын жишйг тарипаа хэрэгжүүлдээ Монголын эдийн засагт гол шөшүүрэг болж яваа хэдэн жолоонхоо цалинга бүр улны ул болгочихоод бид нар сайн ажиллаа гээд сайрхаад байх юм ямар эргүүдсэн юмнууд төрд гардаг юм бэ
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 10:16
Энэ өвгөний орлого ЭТТ БЭТ болсон с хойш маш огцом өссөн байх
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 10:15
ЭТТ БЭТ хөрөнгийг шалга АТГ Цагдаа ажиллаа хий
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 10:14
ЭТТ БЭТ жолооч нарт гарсан шийдвэр эргэж харнуу чи сарын 600мянгаар ар гэрээ тэжээж амьдарч чадахуу луйварчин хулгай ч аа
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 10:12
Энэ БЭТ үнэх р Энэ нүүрснээс ашигтай ажиллаа гээд байгаа бол ЭТТ Нүүрсий ашигаа шилэн болго яагд шилэн ард түмэндээ нээлтэдтэй болгож чадахгүй байгаа юм
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 10:09
Энэ ЭТТ БЭТ гээд байгаа буурал толгойтой балай өвгөн өөрөө нүүрсээ үүрээд зөөж чадахгүй байж хэдэн монгол жолооч нарынхаа цалин хар хятадтай ниийлээд цалинга нь унгааж байхаараар гол тээвэр хийж улс эх оронд маш дэм болж байгаа жолооч нараа боддоггүй тэнэг шуналтай өвгөн бэ
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 10:01
Баяжуулах үйлдвэртэй Армотор Цэмент энэ тэрээ монголоос додоодын үйлдвэрээсээ худалдан авалт хийж болдоггүй юмуу Хятад с авах юм Гадагшаа гарах доллараа монголдоо шингээлдээ иргээд тэр чинь монголын зах зээлд асар их дэм болно шүү жаахан эх орон ч ард түмнээ гэсэн сэтгэлгээтэй байлдаа луйварчидаа
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 09:55
Тээвэр хийж байгаа жолооч нарынхаа цалинга нэмээчээ БЭТ нүүрсээ үүрээд зөөж байгаа юмуу тээвэр хийж байгаа жолооч нарынхаа цалинга танаж өөрөө хулгай хийж ханж цаддагүй луйварчин бэ

Бидэнтэй нэгдээрэй