Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 37 үндэслэлээр буруутгагджээ

2023-06-10 15:53:40

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 37 үндэслэлээр буруутгагджээ. Америкийн Флорида муж дахь Холбооны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эсрэг ялын төлөвлөгөөнүүдийг баасан гарагт танилцуулжээ.

Энд бичсэнээр, түүний эсрэг 37 хэрэг үүссэн байна. Трампын хувийн эдлэнгээс илэрсэн нууцын зэрэглэлтэй баримттай холбоотойгоор Үндэсний батлан хамгаалах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, хадгалсан гэдэг хэрэг хамгийн түрүүнд дурдагдаж байна.

“Трампын гэрээс олж илрүүлсэн уг баримтууд нь АНУ болон гадаадын орнуудын цэрэг, зэвсгийн буюу цөмийн чадавхийн талаарх мэдээллүүдийг агуулж байсан” гэж шүүхийн мэдэгдэлд бичжээ. 

Мөн тэрбээр мөрдөн байцаагчдаас нуухын тулд нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг зөөвөрлөсөн гэдэг шалтгаанаар, хууль шүүхийн ажиллагаанд саад учруулсан гэж буруутгагдаж байна.

“Үндэсний батлан хамгаалах мэдээллийн хууль зөрчинө гэдэг нь АНУ-ыг эрсдэлд оруулсан хэрэг” гэж энэ хэргийн тусгай зөвлөх Жэк Смит ярьжээ. 

Холбооны мөрдөх товчоо Америкийн Ерөнхийлөгч асан Доналд Трампын Флорида дахь хувийн эдлэнгээс тус улсын нууцын зэрэглэлтэй баримтуудыг илрүүлж, хураан авсан.

Доналд Трамп энэ хэргээр мягмар гарагт шүүхэд мэдүүлэг өгөхөөр дуудагдаад байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 37 үндэслэлээр буруутгагджээ  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-10 18:07
Trump for the WWE

Бидэнтэй нэгдээрэй