Монголын банк, санхүүгийн сүлжээнд томоохон хохирол учруулсан хэргүүдийн нэг болох "Хадгаламж" банкны ерөнхий нягтлан бодогч асан Ц.Чимэдцэрэн өнгөрсөн хавар хорихоос суллагдсан. Тэрээр банкинд учруулсан хохирлоо саяхан бүрэн төлж дуусчээ. Түүний хэрэг үүсгэн шалгаж байх явцад дөрвөн тэрбум төгрөгийн төлбөр хийсэн бол, 11 тэрбумыг нь УИХ тухайн үед шийдвэрлэн зохицуулсан байдаг. Тухайн үед "Хадгаламж" нь төрийн өмчит цорийн ганц банк байсан бөгөөд Ц.Чимэдцэрэн тус банкны ерөнхий нягтлан бодогч байхдаа бондийн үнийн зөрүүн дээр "ажиллаж" их хэмжээний мөнгө завшсан хэргийг үйлдсэн нь тогтоогдсон.
Мөн тэрбээр банк хоорондын гүйлгээний авизыг хуурамчаар бөглөж, олон удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө зувчуулсан үйлдэл нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн. Түүний энэхүү үйлдэл “Хадгаламж” банк хувьчлагдсанаар илэрсэн бөгөөд ийнхүү "Хадгаламжийн банк" хувьчлагдаагүй бол түүний луйвар цааш үргэлжилсээр байх магадлалтай байсныг мэргэжилтнүүд хэлдэг. Тэрбээр төрийн өмчит "Хадгаламжийн банк"-наас 13.8 тэрбум төгрөг, хувьд очсон "Хадгаламж" банкнаас 800 сая төгрөг үрэгдүүлсэн байдаг. Тухайн үедээ УИХ-ын шийдвэрээр татвар төлөгчдийн мөнгөөр зохицуулагдсан Ц.Чимэдцэрэнг өр төлбөрөө бүрэн барагдуулсан тухай мэдээлэл ийнхүү олон нийтэд тарах боллоо. Иймэрхүү хэлбэрээр банк санхүүд үүссэн алдагдал, бусдын учруулсан хохирлыг төр зонхилон аргацааж, буруутан ял эдлэх хэлбэрээр өнгөрөөж байгаа нь дотоодын банк санхүүгийн тогтвортой, найдвартай байдалд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй юм.

Ц.Чимэдцэрэн өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан гэнэ | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |