
Европын Комиссын ерөнхийлөгч Бразил улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын сэргээгдэх эрчим хүч, ой мод сүйтгэлийг зогсоох төслүүдэд 2 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээ амлалаа. Мөн Европын холбоо ширэнгэн ойг хамгаалах зорилгоор Бразилын Амазоны санд 20 сая евро хандивлахаар болсон байна. Үүний зэрэгцээ хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээг ахиулахаар тохирлоо.
Европ нь Латин Америкийн бүс нутаг болоод Бразилд хөрөнгө оруулалтаараа тэргүүлдэг, худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш гэдгийг Бразилын ерөнхийлөгч Лула да Силва тэмдэглэсэн байна. Олон улсын хөрөнгө оруулалтын Глобал Гэйтвэй санаачилгаар дамжуулан ЕВропын холбоо Бразилын ногоон ус төрөгчийн үйлдвэрлэлийг дэмжих, аж үйлдвэрийн эрчим хүчний хэмнэлтийг дэмжих зорилгоор 2тэрбум еврогийн хөрөнгө оруулах юм байна. Фон Дер Леиен Бразил улс аль хэдийн сэргээгдэх эрчим хүчний хүчирхэг орон болсон байна, нийт эрчим хүчнийхээ 87 хүртэлх хувийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэдэг гэдгийг онцолжээ. Европын холбоо нь Бразилын худалдааны хоёр дахь том түнш нь, энэ онд хоёр талын худалдааны эргэлт 100 тэрбум доллар давах төлөвтэй байна. Европын комиссын ерөнхийлөгч Бразилтай хийж байгаа худалдаа эдийн засгийн харилцаа өсөж байгаатай уялдуулан Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулна гэдгээ зарлалаа.
Мөн Бразилын амьтан ургамлын гол өлгий Амазоны ширэнгэн ой дахь ой мод устгалыг зогсоох зорилготой Амазоны санд 20сая евро хандивлах юм байна. Фон дер Лейен мөн Европ Бразилд, Латин Америкд буцаж ирлээ. Бид бол хил залгаа түншүүд биш ч бие биенээ сонгосон түншүүд гэж мэдэгдэж байна. Одоо Латин Америкийн Меркосур худалдааны холбоо болон Европын холбооны хооронд гэрээг хэрэгжүүлэх асуудал байгаа. Европын холбоо байгаль орчин хамгаалахтай холбоотой үүрэг хариуцлага хүлээж, биелүүлэх нөхцөлийг Латин Америкт тавьж байна. хэрвээ талууд тохирвол Европын холбоо Меркосурын хоорондын худалдааны гэрээ 800 сая хүнтэй нэгдмэл зах зээлийг бий болгох юм. Урсула Фон дер Лейен сүүлийн 10жилд Бразилд айлчилсан Европын комиссын анхны ерөнхийлөгч болж байна.
Европын холбоо Бразилд хоёр тэрбум, Латин Америкд 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийнэ | ||
Үзсэн: 378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.