Шууд Chart

БЭЭЖИН: Хятад, Кубын харилцаанд хагарал үүсгэх ямар ч боломж АНУ-д байхгүй

2023-06-14 17:23:01

Хятад улс Куба улсад чагнах төхөөрөмж бүхий мэдээлэл цуглуулах бааз байгуулах, хариуд нь олон тэрбум ам.долларын төлбөр төлөхөөр эрх баригчидтай нь нууц тохиролцоо хийсэн тухай Уолл Стрийт Журнал өнгөрсөн 7хоногт мэдээлсэн. Энэ мэдээлэлд үнэлгээ хийсэн АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд Бээжин 2019оноос хойш Куба дэх тагнуулын мэдээлэл цуглуулах байгууламжуудынхаа тоог нэмсэн гэж мэдэгдэж байна. Харин Хятад улс уг мэдээллийг эрс үгүйсгэж, Америкийн ээлжит үзүүлбэр гэж мэдэгдэж байна.

Уолл стрийт журналын гаргасан мэдээлэлд Америкийн засаг захиргаа үнэлгээ хийгээд, Хятад улс дэлхий даяар тагнуулын баазуудаа өргөжүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа гэсэн дүгнэлт хийжээ. Өчигдөр цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч энэ бол шинэ зүйл биш гэж мэдэгдсэн. Мөн Америкийн засаг захиргаа болж буй үйл явдалд санаа зовниж байгаагаа Кубын талд илэрхийлсэн байна. өнгөрсөн жил АНУ-ын батлан хамгаалах яам Хятадын арми Камбож, Кени, Тажикстан зэрэг улсуудад цэргийн баазууд байгуулах талаар авч үзэж байгаа тухай тайлан танилцуулж байсан. Ер нь Вашингтон Бээжинг Америкийн эх газарт ойр тагнуулын үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ цэргийн хүч нөлөөгөө тэлж байна гэж болгоомжлох болсон юм.


Харин Кубын гадаад хэргийн дэд сайд Уолл Стрийт Журналын мэдээллийг няцааж, ямар ч үндэслэлгүй, хуурамч гэж үгүйсгэсний зэрэгцээ энэ бол Куба улсын эсрэг Вашингтоны олон жил тогтоосон эдийн засгийн хоригийг зөвтгөх зорилготой Америкийн зохиомол хэрэг гэж мэдэгдээд байна. Мөн Куба улс Латин Америк болон Карибын тэнгисийн бүсэд гадны цэргийн ямар ч оролцоо байхгүй гэж мэдэгдсэн байна. Энэ асуудал ойрын үед Хятад айлчлахаар төлөвлөж байгаа Америкийн ТНБД-ын айлчлалд саад болж магадгүй гэж зарим хэвлэлд мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БЭЭЖИН: Хятад, Кубын харилцаанд хагарал үүсгэх ямар ч боломж АНУ-д байхгүй   
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй