
Колумби улсын Ерөнхийлөгчийн Берлинд хийж байгаа айлчлалын хүрээнд Герман улс Колумбитай Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний ногоон түншлэл байгуулсан байна.
Энэхүү түншлэлийн хүрээнд Берлин Боготатай ногоон устөрөгчийн үйлдвэрлэлийн чиглэлээр нягт хамтран ажиллаж, байгальд ээлтэй, ногоон эрчим хүч рүү хамтдаа урагшлахаар болж байна.
Герман улс 2045 оноос өмнө цаг уурын өөрчлөлтийг сааруулахын тулд байгалийн хийний оронд устөрөгч ашиглах шаардлага тулгарч байгааг Канфлер Шольц онцолсон байна.
Германы бодлого ногоон эрчим хүч рүү чиглэж байгаа учир хамтдаа урагшлах хүсэл сонирхолтой түншүүдийг олон улсаас эрэлхийлж байгаа.
Колумби нь Герман улстай ногоон эрчим хүчний гэрээнд гарын үсэг зурсан Латин Америкийн хоёр дахь орон болж байна. Өмнө нь Перу улс Германтай энэ төрлийн гэрээ байгуулжээ.
Түншлэлийн хүрээнд Германы хөгжлийн яам Колумбийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний зорилтуудыг хэрэгжүүлэхэд 200 сая еврогийн дэмжлэг үзүүлэх юм байна.
Амазоны ширэнгэн ойн бүсэд оршдог Колумби улс дэлхийн хамгийн олон биологийн төрөл зүйлтэй орнуудын нэг. Иймээс Колумбигүйгээр олон улсын уур амьсгал, байгаль орныг хамгаалах зорилтдоо хүрч чадахгүй гэж Германы Канцлер Колумбын хүч нөөцийг үнэлсэн байна.
Энэхүү түншлэл Колумби улсыг хатуу түлшнээс цэвэр эрчим хүч рүү шилжүүлж, ногоон устөрөгч зэрэг цэвэр эрчим хүчний экспортлогч орон болох зорилтод хүргэнэ гэж Колумбийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Колумби нь өнгөрсөн онд Германы гурав дахь том нүүрс нийлүүлэгч орон болсон. Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Герман болон Долоогийн бүлгийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүлэгт нэгдэн орсон юм.
ХБНГУ Колумби улстай цаг уур, эрчим хүчний ногоон түншлэл байгуулж байна | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.