Шууд Chart

ОХУ тактикийн цөмийн зэвсгийн эхний хэсгийг Беларусь улсад байрлуулжээ

2023-06-18 11:55:25

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ойрын холбоотон Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгийн эхний хэсгийг байрлуулсан тухай Санкт-Петербургийн эдийн засгийн форумын үеэр мэдэгджээ.

Үлдсэн хэсгийг энэ оны сүүлч гэхэд байрлуулж дуусах юм байна. Бодит аюул заналхийлэл тулгарсан тохиолдолд л энэ зэвсгийг ашиглана гэж Владимир Путин Беларусийн нутагт цөмийн зэвсэг байрлуулж байгаагийн шалтгааныг тайлбарлажээ.

Кремлийн тэргүүн Беларуст тактикийн цөмийн зэвсэг байрлуулж байгаа нь “Зөвхөн урьдчилан сэргийлэх нэг элемент буюу тогтоон барих нэг арга” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд дайн эхлүүлснээсээ хойш “найдвартай түншүүд” рүүгээ улам ойртож байна гэж Японы төв хэвлэлд онцолжээ.

Кремлийн тэргүүн Орост стратегийн ялагдал хүлээлгэхээр бодож байгаа хүн бүр нөхцөл байдлын талаар мартах ёсгүй гэж мэдэгдсэн байна.

ОХУ тактикийн цөмийн зэвсгээ Беларусь улсын газар нутагт байрлуулахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн юм.

Тактикийн цөмийн зэвсэг нь стратегийн цөмийн зэвсгээс бага хүч чадалтай, их хэмжээний сүйрэл, цацраг идэвхт алдахгүйгээр тодорхой газар нутагт дайсны байг устгах зориулалттай зэвсгийг хэлдэг юм.

Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл хотод цохилт өгсөн хэвээр байна. Уржигдар Өмнөд Африкийн эрх баригчдыг Украины нийслэлд айлчилж байх үеэр Киев хотод дэлбэрэлт болсон байна.

Украины дайныг зогсоохыг уриалах зорилгоор Киевт айлчилж байгаа Өмнөд Африкийн Ерөнхийлөгч “Энэ мөргөлдөөн, хурцадмал байдлыг намжаах ёстой. Өнөөдөр бид энд байх үед пуужингийн цохилт сонслоо. Ийм байхад энх тайван тогтоох үйл ажиллагаанд ахиц гарахгүй” гэж мэдэгдсэн байна.

Африкийн төлөөлөгчид Санкт-Петербургт ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзалт, хэлэлцээ хийх юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ тактикийн цөмийн зэвсгийн эхний хэсгийг Беларусь улсад байрлуулжээ   
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй